.
Image 1

Инээмсэглэл хамтлаг

Бидний туулсан он жилүүд

1969-1975

Анх 1969-1970 оны хичээлийн жил тухайн үедээ Зөвлөлтийн Зөвлөлтийн 3-р сургууль буюу одоогийн Орос-Монголын хамтарсан 3-р сургуулийн сурагчид буюу Чулууны Ганболд, Мажигийн Энхсайхан, Блчинжавын Долгион, Намсрайн Ганхуяг нар хамтлаг байгуулж байв. Сургуулиа төгссөний дараа гадаад улсад суралцах хугацаандаа Москва оюутны урлагийн бригадад нэгдэж Зөвлөлт Холбоот Улсын хотуудаар "Улыбка" нэрээр тоглож байв .Пунцагийн Батчимэг, Бадраагийн Бадрууган, Данзанхүүгийн Цогдэлгэр, Ядамсүрэнгийн Оюундэлгэр, Гэсэржавын Пүрэвдорж нар хамтлагт нэмэгдэж, Раднаагийн Энхбазар уран сайхны удирдагчтай "Инээмсэглэл" хамтлагийн баялаг түүхийг бичилцсээр ирсэн.

1978

Хамтлагийн нэрийг "Улыбка" буюу ором хэлнээс орчуулж "Инээмсэглэл" болгосон. Анхны цомог 20 дуутай гарсан бөгөөд тухайн үед радиод бичүүлсэн 60 гаруй дуу байдаг байв.

1980-1981

Социализмын үед "Улс төрийн дууны уралдаанд" оролцож түрүү байрын шагнал хүртсэн. БНАГАУ буюу зүүн Германд зохиогдсон "Улаан дуу" наадамд оролцсон

1985

Бичүүлж амжаагүй нийт уран бүтээл 100 орчим байсан

2010

Бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан ба урилгаар хамтлагийн гишүүн асан Б.Бадрууган агсны хүү Б.Наранзун оролцож байв.

  • Цомгийн нэр :
  • Гарсан огноо :
  • Жанр :

Хамтлагийн уран бүтээлийг Apple music болон Spotify платформ дээрээс албан ёсны эрхтэй хүлээн авч сонсох боломжтой.

Хамталгын гишүүд

Инээмсэглэл

Чулууны Ганболд
Пунцагийн Батчимэг
Намсрайн Ганхуяг
Гэсэржавын Пүрэвдорж
Балчинжавын Долгион
Бидэнтэй хамт байсанд баярлалаа