Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

Голландын DJ Sam Feldt Б.Шижирбаттай хамтран ажиллах санал тавьжээ

 "Авьяаслаг Монголчууд" шоуны хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгээр тодорсон "Punk n rap" хамтлагийн гишүүн Б.Шижирбат цахим ертөнцөд Canion Shijirbat нэрээр алдаршаад байгаа билээ. График анимейшныг бүжигтэй хослуулсан түүний үзүүлбэрийг дэлхий даяар 16 сая орчим хүн үзсэн. 

Б.Шижирбат үзүүлбэртээ ашигласан "Faded" дууны ремиксийг хийсэн 19 настай англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan Walker "WOW, amazing show!" хэмээн уулга алдан өөрийн цахим хуудсандаа хуваалцжээ.

 

 

Гайхашрал үүгээр дуусалгүй Нидерландын Бокстелоос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Сэмми Рендэрс (Sam Feldt) хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч Б.Шижирбаттай хамтран ажиллах саналаа түүний албан ёсны хуудсаар дамжуулан тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн байна.

 

 

Sam Feldt -ийн хувьд 2014 оноос "House Deep” чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 2015 онд гаргасан "Show me love" дуу нь Голландын топ 40 дууны #21-р байр, UK сингл чартын #4-р байр, Белги улсын чартад #15-р байр, Billboard Hot Dance чартад #13-р байрт жагссан. 

Харин 2016 онд гаргасан "Summer On You togеther" дуу Голландын топ 40 дууны #4-р байр, 9 ба 10 сард Голландын радиогаар хамгийн их тоглогдсон дуугаар шалгарч Нидерландын "Платинум Авардс” хүртсэн. 

Түүнчлэн "Billboard Chart"-ийн зүгээс Sam Feldt-ийг "a modern house superstar" хэмээн тодорхойлсон байдаг. 

 

 

Авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбатын хувьд одоогоор финалын шатны тоглолтондоо бэлтгээд тун завгүй байгаагаа өөрийн албан ёсны CanionShijirbat хуудсаараа дамжуулан  мэдэгдсэн. Тэгэхлээр тус шоуны дараа Голландын залуу уран бүтээлч Sam Feldt -тэй хамтрах эсэх нь тодорхой болох буй за. 

Ямар ч л байсан Mongol TV-ийн хамт олны  хөдөлмөрөөр бүтээгдэж буй "Mongolia's Got Talent - Авьяаслаг Монголчууд" шоуны "Дэлхийд Гайхагдах Монгол Авьяас” хэмээх бэлгэдэлт уриа маань хэдхэн хормын дараа биелэлээ олоход тун ойрхон болсонд Монгол хүмүүн миний сэтгэл дэлгэрэх баяслыг мэдэрч байна.

Эргэн сануулахад Б.Шижирбатын хувьд тус шоуны туршид үзүүлбэрүүдээ гэгээн алсад одсон андынхаа дурсгалд,  үгс бүхэн нь түүний төлөө цохилсон аав ээж нартаа зориулсан бол ялагчийн төлөө өрсөлдөх гайхалтай үзүүлбэрээ хэнд зориулах нь нууц хэвээр байгаа ч шүтэн бишрэгчид нь аль хэдийн таамаг дэвшүүлээд эхэлсэн байна...


Zoljargal Zestelengi

 

Эх сурвалж: view.mn


Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.