Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

Э.БЭХБАЯР “PRO WRESTLING LEAGUE SEASON” ТЭМЦЭЭНД УРИГДЖЭЭ

Энэтхэг улсад ирэх оны нэгдүгээр сарын 2-ны өдөр эхлэх "Pro Wrestling League season 2” буюу "Мэргэжлийн бөхийн лиг”-ийн хоёрдугаар тэмцээнд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр уригджээ.


Тус тэмцээнд зохион байгуулагч орны Дели, Пенджаб, Жайпур, Уттар Прадеш, Мумбай, Харьяна гэсэн 6 хотын баг оролцох юм байна. Э.Бэхбаярын хувьд Дели хотын багт Пуни Бажранг, Сатаяварт Кадиан, олимпийн хүрэл медальт Сакши Малик, Погат Сандеепа, азербайжаны бөх, олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Мария Стадник нарын шилдэг бөхчүүдтэй хамт багтжээ.

Пенджаб хотын багт олимпийн наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн аварга, гүржийн бөх Владимир Хинчегашвили, азербайжаны бөх, олимпийн аварга Тогрул Асгаров, нигерийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Одинауо Адекуороуе, беларуссын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Василиса Марзалюк, Харьяна хотын багт оросын бөх, дэлхийн аварга Магомед Курнабалиев, ДАШТ-ний мөнгөн медальт Абдусалим Гадисов, шведийн бөх, олимпийн хүрэл медаль, дэлхийн аварга София Маттссон, тунисийн бөх, олимпийн хүрэл медальт Марва Амри, Мумбай хотын багт канадын бөх, олимпийн аварга Эрика Элизабет Вейбе, Уттар Прадеш хотын багт беларуссын бөх, олимпийн мөнгөн медальт Мария Мамащук зэрэг гадаадын нэртэй бөхчүүд барилдах ажээ.

Тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тус бүр 18 халз тулаан хийнэ. Урьдчилсан шатанд баг тус бүр баг болгонтой халз барилдаан хийж дараа нь шилдэг багууд нь хагас шигшээ, шувтаргын барилдаанд хоорондоо өрсөлдөх юм. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг-ын жингийн, эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн 4 бөх нийт 9 бөхтэй байна. Мөн барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 легионер бөх барилдуулж болох юм байна.

Сонирхуулахад, 2015 онд болсон "Pro Wrestling League season 1” тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар уригдан оролцож байсан юм.

Б.Орхон

olloo.mn


Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!