Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

Lodko: Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулах хамгийн гайхалтай


Монголын хөгжмийн ертөнцөд хүч түрэн гарч байгаа шинэ залуу уран бүтээлч Лодкотой ярилцлаа. Шинэ үеийн шилдэг залуу дуучин тэрбээр шинэ цомог, шинэ клипнийхээ ажилд ороод тун ч завгүй явна.

- Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны шинээр гаргасан клипний тухай ярианаас эхлэе.

- Таньд ч гэсэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. "Чи аялгуу" дууныхаа клипийг дүрсжүүлж дуусгалаа. Телевизүүдээр саяхан цацагдаж эхэлсэн. Миний хувьд анхныхаа цомгыг гаргах гэж байгаа, мөн дуунууддаа шинэ клип хийлгэж байгаа учраас ажил ихтэй, зав чөлөө муутай л байна.

- Анхныхаа дуугаа хэзээ зохиож байсан бэ?

- Анх тавдугаар ангид байхдаа анхныхаа дууг зохиож байсан. "Мөнхөд хайрын эзэн" дуу бол миний анхны уран бүтээл байсан.

- Тавдугаар анги гэхээр их багаасаа урлагт хөл тавьсан хэрэг үү?


- Би цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн "Яргуй" наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагын үзлэгт ордог байлаа. Сансарын 48-р сургуульд байхдаа найзуудтайгаа "Frendly Frends" хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан юм. Арван жилдээ их л идэвхитэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан.

- Урлагын хүн болоход чухам юу нөлөөлсөн бэ?

- Аав ээж хоёр л их нөлөөлсөн дөө. Манай ээж Орост суралцаж байхдаа бас дуулдаг байсан юм байна лээ. Тэр ч утгаараа манай гэр бүлийнхэн одоог хүртэл намайг дэмждэг. Өөрөө дуугаа зохиож, хүмүүсийг баярлуулж, түүнээсээ таашаал авна гэдэг уран бүтээлч хүний хамгийн сайхан мөч байдаг.

- Тайзан дээр гарахын жаргал юунд байдаг юм бол?

- Урлагийн хүн байх их сайхан санагддаг. Сэтгэлээсээ дуулж хүнийг баярлуулж, уйтгарлуулж бүх л мөчид нь дуугаараа хамт байна гэдэг үнэхээр гайхалтай. Би өөрөө хүртэл тайзан дээр өөр хүн болсоноо мэдэрдэг.

- Дунд сургуулиа төгсөөд ямар чиглэлээр суралцсан бэ?

- Дунд сургуульд 48-р сургуульд байсан. 10 ангиа 50-р сургуульд төгсөөд "Сити" сургуулийн дуулаачийн ангид орсон доо. Мөн МҮИС-ын хууль зүйн удирдлагын сургуулийг төгссөн.

- Залуу дуучдад хамгийн их тулгардаг асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Энэ асуудлаа яаж шийддэг вэ?

- Санхүүгийн асуудал бүх хүмүүст тулгадаг бэрхшээл. Гэр бүлийнхэн маань миний уран бүтээлийг дэмждэг болохоор санхүүгээр маш их дэмждэг. Мөн би өөрөө одоо хөдөлмөрлөж байгаа болохоор санхүүгээ болгоод явж байна. Бага байхад аав ээж 2 л дэмжинэ шүү дээ.

- R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Ямар уран бүтээлчээс эрч хүч, урам зориг авдаг вэ?

- Гадаадын дотоодын R&B урсгалаар дуулдаг бүтээлчдээ сонсоно. Энэ урсгал дотроо бас маш олон урсгалтай. Манайд гэхэд Д.Болд, BX гээд өөр өөрийн чиглэлээр дуулдаг дуучид байгаа. Тэдний шинэ соргог гэсэн уран бүтээлүүдийг нь сонсож өөрийгөө эрчилж үлгэр дуурайл авч хурцлагддаг даа.

- Шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Шинэ цомог хэзээ гарах бол?


- Энэ ондоо есдүгээр сард гаргах бодол байгаа. Шинэ цомог 15 дуутай байна. Миний анхны цомог болохоор чанартай, сонсогчдын талархал хүлээсэн цомог гаргахыг хичээж байгаа. Мөн 4-5 дуугаа клипжүүлнэ.

- Уран бүтээлээ хийхэд юун дээр илүү их анхаардаг вэ?

- Нэгдүгээрт Шүлэг, сүүлийн үеийн дууны шүлгүүд их утга агуулга их муутай санагддаг. Тийм болохоор үгээ зохиохдоо, үгийн утга санаандаа маш их анхаарч байна. Сайн шүлэгтэй дуу бол аяндаа сайн уран бүтээл болдог. Хоёрдугаарт дуугаа зохиогоод аранжировкоо сайн хийлгэх нь уран бүтээлч болгоны зорилго.

- Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

- Намайг дэмждэг бүх хүмүүс, сонсогчид, найз нөхөд, гэр бүлийнхэндээ бүгдэд нь баярласанаа илэрхийлье. Миний бие та бүхнийхээ итгэлийг алдахгүй цаашид олон сайхан уран бүтээл хийж, та бүхнийхээ сонорыг мялаах болно. Та бүхний юу санасан есөн хүсэл биелэх болтугай


Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.