Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

FIFA: К.РОНАЛДУ ОНЫ ШИЛДЭГ ТОГЛОГЧ БОЛЛОО

Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах  ногоон хивсний ёслол өнгөрсөн шөнө Швейцарын Цюрих хотноо боллоо. Ингээд шагнал гардуулах ёслолын үйл ажилгааны хамгийн оргил мөч ирэхэд өнгөрсөн онд  гялалзсан амжилтыг үзүүлсэн Испанийн эзэн хааны "Реал Мадрид”  болон Португалын шигшээ багийн тоглогч К.Роналду оны шилдэг эрэгтэй тоглогчоор шалгарлаа.

Түүний хувьд 2016 оны тавдугаар сард эзэн хааны багийн хамтаар "Аваргуудын лиг”-ийн  цомыг өргөсөн бол долоодугаар сард Португалын шигшээ багаа ахлан Франц улсад зохион байгуулагдсан 15 дахь удаагийн буурал тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Түүний хувьд шигшээ багийнхаа хамтаар олон улсын тэмцээнд анх удаагаа түрүүлсэн нь энэ юм. К.Роналдугийн хувьд 2016 оны хөлбөмбөгийн томоохон шагналуудыг бүгдийг нь хүртлээ. Алдарт тамирчин ногоон хивсний ёслолд шинэ найз бүсгүй болон хүүгийнхээ хамтаар ирлээ.

 
Түүнчлэн 2016 оны шилдэг дасгалжуулагчаар Английн "Лейстер Сити”  клубын дасгалжуулагч К.Раньери тодорсон бол эмэгтэй шигшээ багийн шилдэг дасгалжуулагчаар Германы шигшээ багийн дасгалжуулагч Нейд Силвиа шалгарлаа. Харин билэгдлийн 11-т  Испанийн лигээс есөн тамирчин нэрлэгдлээ. Тодруулбал Реал Мадридын тав, Барселона клубын дөрвөн тоглогч нэрлэгдсэн бол Байерн Мюхен, Ювентусээс нэг нэг тоглогч нэрлэгдлээ. Харин Англи болон Францын лигээс  шилдэг 11-т нэг ч тоглогч багтсангүй.


Тэгвэл 2016 оны билэгдлийн шигшээ багт дараах тоглолгчид багтлаа. 

Мануэл Нойер ("Бавари Мюнхен", Герман) хаалгач
Дани Алвес ("Ювентус", Бразил) хамгаалагч
Жерард Пике ("Барселона", Испани) хамгаалагч
Серхио Рамос ("Реал Мадрид", Испани) хамгаалагч
Марсело ("Реал Мадрид", Бразил) хамгаалагч
Лука Модрич ("Реал Мадрид", Хорват) хагас хамгаалагч
Тони Кроос ("Реал Мадрид", Герман) хагас хамгаалагч 
Андрес Иньеста ("Барселона", Испани) хагас хамгаалагч
Лионел Месси ("Барселона", Аргентин) довтлогч
Луис Суарес ("Барселона", Уругвай) довтлогч
Криштиану Роналду ("Реал Мадрид", Португал) довтлогч

Харин өнгөрсөн оны шилдэг хөгжөөн дэмжигчээр Английн "Ливерпүүл”, Германы "Борусиа Дортмунд” багийн  фанатууд шалгарлаа.
 

Б.Сансар
olloo.mn

Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!