Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

Алдарт "Титаник" киног бүтээсэн сонирхолтой түүхэн баримтууд


Титаник кино бол 20-р зууны хамгийн алдартай кино билээ. Гол дүрийн Жек болон Рөүз нарын хөлөг онгоцон дээрх хайр дурлалын домогт зөрчлийг харуулдаг. Сэтгэл хөдөлгөм уг "Титаник" киног бараг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.

 Ингээд та бүхэнд энэхүү алдартай 20-р зууны хамгийн өндөр ашиг орлоготой кино "Титаник" кино хэрхэн бүтсэн талаар баримтуудаас сонирхуулъя.

 

 Хамгийн том хөлөг онгоц Титаникийн макет

 

1. Киног бүтээхийн тулд бодит "Титаник" хөлөг онгоцноос илүү их хөрөнгө зарсан.

 "Титаник" хөлөг онгоцыг бүтээхэд 7,5 сая $ зарцуулж байсан нь одоогийн ханшаар 150 сая $-той тэнцэх боловч, "Титаник" киног бүтээхэд үүнээс их буюу 200 сая $-ийг зарцуулсан байна.

 

2.Жек Доусоны дүрийг Мэттью МакКонахи авах ёстой байсан.

 "20-р зуун Фокс" студээс Жек Доусоны дүрийн шалгаруулалтанд Мэттью МакКонахи, Том Круз, Брэд Питт зэрэг өнөөгийн алдартай жүжигчид байсан гэдэг.

Гэвч киноны ерөнхий найруулагч Жеймс Камерон Леонардо ди Каприог гол дүрд тоглохыг хүссэн байна.


 

3.Найруулагч Жеймс Камерон гол дүрийн хадагтай Рөүз ДеВитт-ийн дүрдээ Гвинет Пелтроуг тоглуулахыг хүсэж байлаа.

Харин тэр үед Гвинет "Sliding Doors” киноны дүрд тоглох саналыг хүлээгээд авчихсан байж. Найруулагч дараагийн сонголт хийхээс өмнө Рөүзийн дүрийг Николь Кидман, Мадонна, Жуди Фостер, Камерон Диаз, Шэрон Стоун нарын алдарт жүжигчид сонирхож байлаа. Гэхдээ тэр Кейтийг сонгожээ. Магадгүй энэ сонголт хамгийн зөв байсан байх. Учир нь Кейт Лео хоёр л хоорондоо дэндүү зохицсон хосуудын дүрийг гайхалтай гаргаж чадсан шүү дээ.

 

4.Жүжигчин Глория Стюарт бол "Титаник" киноны сүйрлээс амьд үлдсэн цор ганц хүн 101 настай Рөүзийн дүрд тоглосон юм.

Тухайн үед тэрээр 86 настай байсан бөгөөд, өөрийнх нь насыг хөгшрүүлэн тоглуулсанд сэтгэл хангалуун бус байгаагаа дараа нь онцолсон байдаг.


 

5."Титаник" хөлөг онгоцны бодит хэмжээгээр бүтээгдсэн цор ганц зүйл нь зөвхөн хөлөг онгоцны хамар байлаа.

Үүнийг компьютер график ашиглан бүтэн харагдуулсан байна.

Сураггүй болсон хөлөг онгоцыг төсөөлөн бүтээх нь их хэцүү байсан ч, чадварлаг найруулагч Жеймс Камероны энэхүү шийдэл нь Титаник киноноос үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн Жек, Рөүз хоёрын алдартай сцене бий болсон байдаг.

 

 

6.Хөлгийн тавцан дээр Рөүзэд үзүүлдэг Жекийн зургийн дэвтэр дээрх гайхалтай зургуудыг санаж байна уу?

Тэгвэл тэдгээр зургуудыг Леонардо ДиКаприо биш Жеймс Камерон өөрөө зуржээ. Рөүзийн алмаазан шигтгээтэй зүүлт зүүгээд нүцгэн зуруулдаг зургийг ч мөн адил киноны зураг авалтын үеэр найруулагч өөрөө зуржээ. Камерон солгой хүн бөгөөд кино монтажлах үед толины урвуу тусгал ашигласнаар баруун гараараа зурж байгаа мэт харагдуулж чаджээ.

 

 


 7.Леогийн өмнө нүцгэлнэ гэдгээ сонссон Кейт анх уулзахдаа л илэн далангүй байхаар шийджээ.

Нүцгэн хэсгийн зураг авалтыг хамгийн эхэнд авсан ба Кейтийн ачаар зураг авалт амжилттай явагджээ. Киноны бэлтгэл ажил маш их, бүгдийг нь бэлдэж амжаагүй байсан тул бэлтгэл шаардахгүй тэр хэсгийг эхлээд авсан юм байна.


 

8.Жек Давсон, Рөүз ДеВитт нар бол киноны хайрын түүхэд зориулсан зохиомол дүрүүд байлаа.

Гэтэл "Титаник”-ийн кино зохиол дууссаны дараа найруулагч Камерон хөлөг онгоцонд үнэхээр Ж.Давсон нэрээр бүртгүүлээд амьд гарч чадаагүй зорчигч байсныг мэджээ. Гэхдээ Ж нь Жек биш Жозеф байжээ.

 

Энэ бүхний эцэст "Титаник” кино нь Academy Awards-д 14 төрөлд нэр дэвшсэнээс 11-ийг нь авсан гайхалтай уран бүтээл болсон юм.

INEEMSEGLEL.MN

Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!