Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

Харахад нүд хальтрам орон орны этгээд хоолнууд

Жуулчдын сонирхон иддэг орон орны этгээд хоолнуудыг та бүхэнд танилцуулж байна.
Та аль нэг оронд аялалаар очвол дараах гаж этгээд хоолнуудыг сонирхон идэж чадах уу? Заримдаа бид гадаад оронд жуулчлахдаа мэдэхгүй хоолоо захиалчихдаг тохиолдол байдаг. Хэрвээ та энэ тохиолдлоор дараах хоолноос захиалчихвал алийг нь идэж чадах байсан бэ?
 
 
 
1. Шарсан аалз
Камбож улсад худалдаалагддаг этгээд гаж хоол болох Шарсан аалзны махыг идэж чадах уу? Та үүнийг хараад хоол идэх хүсэл төрж байна уу? Сонсоход ч аймар болов ч Камбож улсын иргэд үүнийг амтархан иддэг аж.
 
2.Шиокара
Япончуудын маш ихээр дурладаг этгээд гаж хоолны нэг бол Шиокара. Үүнийг далайн амьтны хэвлий дэх дутуу боловсорсон зулзагыг нь гарган авч хийдэг байна.
 
3.Касу марцу
Касу марцу бюу Сардин хэлээр ялзарсан бяслаг.  Үүн дотор ялааны авгалдай амьдарч байгаа ч энэ нь үнэн хэрэгтээ муу зүйл биш юм. Үүнийг идэх үеэр нүдний шил зүүхийг зөвлөж байна. Учир нь ялааны авгалдай нь 15см зайд үсэрч гарч ирдэг.
 
 4. Үхрийн тархин сэндвич
Энэтхэг улс Их британий колончлолд байх үед бий болсон хоол юм. Талхан дээр үхрийн тархи тавьсан байна. Өнөө үед энэ сэндвич нь АНУ-ын өмнөд мужуудад түгээмэл тархсан байдаг.
 
5.Смалхове буюу Хонины чанасан толгой.
Норвегийн алдартай хоолны нэг. Эхлээд толгойны чих, нүдийг нь иддэг. Тэд үүнийг хонины хамгийн амттай хэсэг хэмээн ярьдаг.
 
6. Туна загасны нүд
Япончууд нүд идэх дуртай байдаг байна. Гэхдээ мэдээж далайн гаралтай. Энэ мэтчилэн япончууд их гаж хоолны сонирхолтой улс юм шиг.
 
7. Хуйхалж шарсан далайн гахай
Перу, инкүүдийн үеэс далайн гахайг хүнсний хэрэгцээнд зориулан өсгөж үржүүлж байжээ. Та Перугийн аль нэг тосгонд байгаа бол хуйхалж шарсан далайн гахайг олж идэж үзээрэй.
 
8. Беондеги
Өмнөд солонгосын энэхүү гаж хоолыг идэхийг санал болгоход танд тийм ч таатай санагдахгүй нь лавтай.
 
9.Зөгийтэй печень
Дахиад л японы гаж хоолны тухай. Үүн дотор зөгийг олноор нь хийсэн байх болно. Зөгийг усанд буцалгаад дараа нь хатааж, цагаан гуриланд хийн зуурч хийдэг байна. Үүнийг уураг дутагдсан үед хэрэглэхэд тохиромжтой гэнэ.
 
10. Балют
Дөнгөж өндөгнөөсөө гарсан мөгөөрсөн хошуутай нугасны зулзага. Та энэ хоолыг Малайз, Тайландаас олж болно.
 
 
INEEMSEGLEL.MN

Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!