Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

10 жилийн өмнөх үе буюу 2007 оныг эргэн санацгаая!

Бидний амьдралын цаг, хором мөч бүхэн асар хурдан өнгөрч байгааг бид мэдэрдэггүй хэрнээ өнгөрсөн үеээ эргэн санахад л цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг бид ойлгодог. Тэгвэл танд 10 жилийн өмнөхийг эргэн сануулж, энэ цаг хугацаанд бидний амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг та бүхэн хувь хувьдаа дүгнээд сэтгэгдэлээ бичиж санал бодлоо хуваалцаарай :)

 

1. 2007 оны 1-р сарын 19-нд Apple компаний захирал Стив Жобс анхны iPhone гар утсаа бүтээснээ зарлаж байжээ.


 

2. Түлхэж дэлгэгддэг товчлууртай Nokia гар утас тухайн үеийн хамгийн эрэллтэй "Од" утас байв. Гэсэн ч iPhone утас бол тэр үедээ хамгийн төгс нь байсан.


 

3. 2007 оны 5-р сарын 30-нд Японы сумо бөхийн Хакухо Даваажаргал Монгол улсын 2 дахь, гадаадын 4 дэх Ёкозүна болжээ.


 

4. Харри Поттерын 7 дах цуврал буюу "Үхлийн шүтээн" ном худалдаанд гарч байжээ.


 

 

 5.Монголд Эмо стил, Тектоник бүжиг эд хүчээ аваад байв.


 6. Гэрийн хэрэглээнд хамгийн хурдан интернэт л 512кбпс байсан шүү дээ. Одоо бодоход таны инээд хүрч байгаа биз


 

7.Үндэсний оператор G-Mobile корфораци нээлтээ хийж Монголчууд шинэ үүрэн телефоны оператороо өлгийдөн авлаа.


 

 8. фэйсбүүкийн оронд Hi5 хэмээх сошил платформыг залуус ашигладаг байсан.

 

 

 9. Н.Энхбаяр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд, Монгол улс ямар ч өр төлбөргүй амьдарч байлаа.

 

 10. "Blue Sky Tower" дөнгөж сүндэрлээд байсан бөгөөд ийм өндөртэй, хуучны соц үеийн барилгуудаас огт өөр хэлбэр хэв маягтай барилга Улаанбаатарт сүндэрлэнэ гэж хэн ч төсөөлж байсангүй.

 


 INEEMSEGLEL.MN



Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!