Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

"Land Cruiser 300" загварын анхны үнэ 84 мянган ам.доллар байна


Япон автомашин үйлдвэрлэгч Тоёота компани есдүгээр сарын дундуур Германд болох Франкфурт мотор шоу үзэсгэлэнд "Land Cruiser" машиныхаа ээлжит цувралаа танилцуулахаа мэдэгдээд буй. "Тоёота" компанийн хувьд Land Cruiser машиныхаа шинэчлэлийг 10 жил тутамд хийдэг уламжлалтай. Одоо зах зээлд борлуулагдаж буй Land Cruiser 200 анх  2008 онд худалдаанд гарч байсан бол түүний өмнөх Land Cruiser 100 нь 1998 оноос анхлан худалдаалагдаж эхэлсэн түүхтэй. 


Шинэхэн загвар болоох Land Cruiser 300 машины хувьд LX570 -тай төстэй байна гэсэн таамаглал байгаа бөгөөд 4760 мм урт, 1885 мм өргөн, 1835 мм өндөр, тэнхлэг хоорондын зай 2790 мм байх аж. Мөн энэ удаагийн цуврал түлш бага зарцуулдаг байх бөгөөд энэ нь хамгийн онцлох шинэчлэл байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Land Cruiser-300-ийн мотор 5.7 литрийн багтаамжтай бөгөөд 381 морины хүчин чадалтай тэнцэх аж.

 

 

Шинэчилсэн загварын анхны үнэ 84 мянган ам.доллар буюу 204 сая төгрөг орчим байх гэнэ. Land Cruiser-ийн танилцуулга Apple компанийн iphone гар утасны танилцуулгатай давхцах юм.


А.Болор

Эх сурвалж: times.mn


Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!