Like дарж манай сайтыг дэмжээрэй :)

"Apple" $999 үнэтэй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа


Дэлхийд тэргүүлэгч "Apple" компани жил бүрийн энэ сард шинэ бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд танилцуулдаг уламжлалтай. Тус арга хэмжээ Калифорнийн Купертино дахь Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулагдлаа.  "i Phone X" загварыг "i Phone" бүтээгдэхүүний арван жилийн ойд зориулан гаргасан байна. 

 
 

Энэхүү шинэлэг загвар нь үндсэн товчлуургүй бөгөөд хурууны хээ таних системийн оронд хэрэглэгчийн царайг таньж, цоож нээгддэг болсноор шинэлэг болжээ. "i Phone X" загвар арваннэгдүгээр сарын эхний долоо хоногоос албан ёсоор худалдаалагдаж эхлэх бөгөөд999-1149 ам.долларын үнээр худалдаалагдах аж.


Нүүр, ар тал бүхэлдээ зурагддаггүй шилээр хийгдсэн. Мөн утасны гадна хүрээ зэвэрдэггүй сайн чанарын материалаар бүтээгджээ. Дэлгэцийн хувьд 5.8 инч, 458ррi цэгийн нягтралтай аж. Нүүр хэсэг бүхэлдээ дэлгэц ямар ч товчлуургүй бүтээгдсэн байна. 






Танд энэхүү нийтлэл таалагдсан бол "ТААЛАГДЛАА" дарж манай сайтыг дэмжээрэй! :)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ineemseglel.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ ХХЗХ-ны журмыг баримтлан хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99183593 утсаар хүлээн авна.




ИНЭЭМСЭГЛЭЛ.МН - Энтертайнмент портал!